Өвөр Монголын Засгийн газар тэтгэлгээрээ 2015 оноос эхлэн 2019 он хүртэл жил бүр 100, нийт 400 оюутныг бакалаврын түвшинд сургахаар болжээ. Энэ хүрээнд өнөөдөр БШУЯ, БНХАУ-ын Өвөр Монголын Засгийн газар хооронд хэлэлцээр байгууллаа. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сурах бичиг, оюутны байр, амьжиргааны мөнгө, эрүүл мэндийн даатгал зэрэг багтаж байгаа аж. Сонгон шалгаруулалтын журмыг хараахан батлаагүй байна. Гэхдээ англи хэл, хятад хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ.