"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан зохион байгуулах аж.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг маргааш 10-15 цагийн хооронд хэсэгчлэн хаах юм байна. Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв – Улсын их дэлгүүр - Баруун дөрвөн зам гэсэн маршрутаар үргэлжилнэ. Дугуйчид буцаж эргэхдээ Улаанбаатар их дэлгүүр - Цэцэг төв - МУБИС - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар зорчино. Дугуйн тэмцээний бариа нь Зүүн дөрвөн зам юм.
Харин бүх нийтийн гүйлтийн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар - Засгийн газрын ордны арын зам - ШУТИС-ийн уулзвар - МУБИС - Чингисийн талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдах бөгөөд зам, зорчих хэсгийг тухай бүр зохицуулан хөдөлгөөнийг хязгаарлах ажээ