Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, зохион байгуулах орноор Монгол Улс олонхийн саналаар сонгогдлоо.
Уг уулзалтаар 53 орны төрийн тэргүүн, засгийн газрын сайд дарга Монголд ирэх гэнэ. Тодруулбал, Европын Холбооны гишүүн 27 улс, Европоос Норвеги, Швейцарь, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллагын орнууд Монголын гадаад бодлогыг өндрөөр үнэлж буйн илрэл аж.
Уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Ф.Олланд, Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян нарын төрийн тэргүүн, сайд нар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид сонгогдсонд нь талархал илэрхийлж, хурлыг зохион байгуулах ажилд амжилт хүссэн байна