“Ядууралтай тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Иргэний танхимаас Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран тус дүүргийн 9, 10, 16, 21, 22, 23 дугаар хорооны эмзэг бүлгийн 158 хүүхдэд өвлийн хувцас, витамин бэлэглэлээ.
“Халуун сэтгэл” сайн үйлсийн аяны залуус тус дүүргийн гэр хороололд амьдардаг зорилтот бүлгийн хүүхдүүдийг хүйтний улиралд дааруулахгүй байх үүднээс энэхүү хандивыг зохиожээ. Тус дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийнхэн ахмад настан, хэвтэрт байдаг иргэд, хараа хяналтгүй үлддэг бага насны хүүхдүүд зэрэг зорилтот бүлгийн хүмүүс бүхий айлуудад байнга очиж тусалж дэмждэг байна.