Нийслэлийн 365 жилийн ойн хүрээнд өнөөдөр иргэд нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллага, оролцсон юм.
Иргэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу, аж ахуйн нэгж байгууллагын орчин, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг арилгажээ. Нийслэлээ цэвэрлэж буй иргэд голын ойр орчим архи тамхины хог нэлээн байгааг онцолж байлаа.