УСУГ-ын харьяа Усны төв лабораторийн үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцсан юм. Тус лаборатори нь нийслэлийн хүн амд түгээж байгаа ундны усны аюулгүй байдалд хяналт тавих, төв цэвэрлэх байгууламжийн бохир усанд хяналт тавин шинжилгээ хийдэг байна. Улаанбаатарын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд орчин үеийн шинэ багаж төхөөрөмж бүхий 17 өрөө лабораторийг 2009 онд ашиглалтад оруулжээ. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар тасралтгүй хангах , экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэх, олон улсын жишигт нийцсэн сорилт шинжилгээнд тулгуурлан үйлдвэрлэлийн усны чанар, аюулгүй байдлыг нотлох зорилготой ажилладаг Усны төв лабораторийн хамт олон эрхлэгч, чанарын менежер, техникийн ажилтан, химич, бактерологич, лаборант гэсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Улаанбаатар хот хоногт 150-165 мянган куб метр ус хэрэглэдэг байна. Үүний 70 хувийг орон сууцны оршин суугчид хэрэглэдэг ажээ. Мөн 160-170 мянган куб метр усыг цэвэршүүлэн Туул голд нийлүүлж байна