Аймгийнхаа хүүхдүүдийг ертөнцийн цонхоор харуулах үүднээс Ховдын ЗДТГ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд хэсэг зохиолч, яруу найрагчийг аймагтаа урьжээ. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг, Төрийн шагналт Х.Чилаажав болон Ж.Баяржаргал, Д.Одгэрэл, О.Чинбаяр, Б.Золбаяр, Ш.Одонтөр зэрэг зохиолч, яруу найрагч тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, “Хөгжил” политехниийн коллеж, “Ховд” их сургуулийн оюутнууд болон уншигчидтай уулзан, яруу найргаа уншиж, эх хэлээ хэрхэн ариун байлгах талаар ярилцаж байна. Тэд өнөөдрөөс сумдаар явж, уншигчидтай уулзана.