Алдагдагдалтай ажиллаж байсан рэйлбусыг энэ сарын 1-нээс түр зогсоож, маргаашнаас Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулж эхэлнэ. Маргааш 09.40 цагт Улаанбаатараас хөдөлсөн уг автобус 12.05 цагт Зүүнхараад зогсоод, 13.33-д Дархан хүрнэ. Дарханаас Улаанбаатар луу 13.54 цагт хөдлөөд, 15.24-т Зүүнхараад, 16.45-д Мандалд хүрч, 18.12 цагт нийслэлд ирнэ. Нэг зогсоолд 10 минут зогсох аж. Ингэхдээ Улаанбаатараас хөдлөөд замдаа зөвхөн Зүүн хараад, Дарханаас Улаанбаатар луу буцаж ирэхдээ Зүүнхараа, Мандал гэсэн хоёрхон өртөөнд зогсох юм байна. Тасалбарын хувьд том хүн 20.700 төгрөг. Үүний 5000 төгрөгийг зорчигчдын хоолонд зориулж байгаа аж. 0-5 насны хүүхэд үнэгүй зорчино. 5-12 настай бол 8900 төгрөгийн тасалбар авна. Үүний 2000 төгрөг нь хоолны мөнгө. Харин 12-оос дээш настай бол том хүний тасалбар авах аж.