Нийслэлийн 375 жилийн ойг угтаж нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо хамтран, өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дүүргийн иргэдийн спортын III их наадам”- ын нээлтийн ажиллагаагаар эхэлсэн эл өдөрлөгт “Эмнести интернэшнл” ТББ, “Мандал йог” ХХК зэрэг нийт 60 гаруй байгууллага оролцсон юм. Уран сайхны гимнастик, аэробик, тэквондо, спорт бүжгийн баг тамирчдын үзүүлэх тоглолт, спорт дэлг үүрүүдийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хөлөгт тоглоомын үзэсгэлэн олны нүдийг хужирлаж байв. Эл өдөрлөгт оролцсон иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, зөвл өгөө авсан юм. Манай улсын хүн амын 32 хувь нь илүүдэл жинтэй бол ажил эрхлэгчдийн 30 хувь нь суугаа ажил хийдэг гэнэ.
Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин, зовиур нэмэгдсэн тул спортоор хичээллэх иргэд олширсон. Энэ нь “Спортлог Улаанбаатар” өдөрлөгөөс харагдаж байв. Өдөрлөгийн үеэр зохиогдсон тэмцээн үүдэд Баянгол дүүргийн иргэд идэвхтэй оролцлоо. Тус дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос иргэдийн дунд олс таталт, байт харваа зэрэг тэмцээн зохион байгуулан, дүүргийнхээ спортлог иргэнд хүндэтгэл үзүүлж, йогоор олон жил хичээллэсэн ахмад настныг “Спортын алдар” тэмдгээр шагнасан юм. “Ногоон гудамжУнадаг дугуйн зам” нэртэй “Гоё мэдээ, гоё парад” уриан дор болсон унадаг дугуйн парадад ойролцоогоор 800 гаруй дугуйчин оролцлоо. Энэ үеэр Монголын залуучуудын холбоо “гоё мэдээ” дуулгасан нь дугуйчдад зориулсан 21 км замын төсөл байв.
2012 онд нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж унадаг дугуйн 143.7 км зам тавихаар нийслэлийн төлөвлөгөөнд тусгасан ч санхүүжилтгүйгээс хэрэгжүүлж чадаагүй. Гэсэн ч МЗХ ирэх жил “Гудамж” төсөлтэй хамтран, Туул голын эрэг дагуу 21 км зам тавихаар болжээ. Амрах зогсоолтой энэ замаас гадна Туул голын мөсөн дээр өвөл дугуй унах боломж бүрдүүлэхээр ажиллаж буйгаа МЗХ-ныхон энэ үеэр дуулгалаа.
З.САЙНЗАЯА