Байгаль хамгаалах тухай хуульд байгаль орчны талаарх мэдээлэл 22 дэд сантай байхаар заажээ. Манай улс 2011 оноос ийм сан бүрдүүлэхээр ажиллаж ирсэн бөг өөд одоогийн байдлаар 18 дэд сан байгуулаад байна. Энэ ажлыг хэрэгж үүлж буй БОНХЯ-ны харьяа Байгаль орчны мэдээллийн төвөөс мэдээллийн сантай болохын ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэхээр сэтгүүлчдэд хандсан юм. Өнөөдрийн байдлаар www. eic.mn сайтаас газар, ойн нөөц, ус, амьтан, ургамал, эвдэрсэн газрын тооллого, тусгай хамгаалалттай газар нутгийн зэрэг 18 төрлийн цогц мэдээллийг цахимаар харж болох нь. 2015 он гэхэд үлдсэн дөрвөн санг байгуулахаар ажиллаж буй аж.
Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдөлмөр “Байгаль орчны төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, уул уурхайн хөгжил зэрэг байгаль орчинд үзүүлж буй бодит нөлөөллийн талаар олон нийт мэдээлэлгүй байдаг. Байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих зэрэгт хамгийн хэрэгтэй ажлыг бид хэрэгж үүлээд байна. Гэхдээ байгуулсан сангаа баяжуулах нь хамгийн чухал. Манай улсад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон байдаг. Тэдгээрийн мэдээ, мэдээллийг хаанаас ч хамаагүй интернэт ашиглан оруулдаг байхаар зохицуулсан” гэв.
Б.БЯМБА