Хясаа
Хэдхэн ширхэг хясаа л өдрийн үл эсэлдүүлэгч цайрын хэрэгцээг хангаж чаддаг ажээ. Судалгаагаар тохирсон хэмжээний цайр нь түрүү булчирхайн хавдар үүсгэгч эсийг гэмтэхэс хамгаалдаг болохыг тогтоосон байна.
Банана
Гадил жимс нь эрч хүчийг хурдан нөхдөг төдийгүй калигаар баялаг учир мэдрэлийн эс, зүрхний цохилтод сайнаар нөлөөлөхөөс гадна цусны даралтанд сайн аж. Кали болон магнигаар баялаг хоол хүнс нь цус харвалтын эрсдэлийг бууруулдаг байна. Тиймээс өглөө гарахын өмнө нэг ширхэг гадил идэж байгаарай.
Брокколи
Навчит ногооны нэг брокколи нь зүрхний өвчин болон хорт хавдраас урьчилан сэргийлж чаддаг. Мөн С витаминаар баялаг бөгөөд кали, бетакаротин, сульфорафан зэргийг ихээр агуулдаг. Харин брокколид дургүй бол байцаа, салатны навч, цэцэгт болон Хятад байцаа зэргээр орлуулж болно.
Бүх төрлийн үр тариа
Судлаачдын тогтоосноор эрчүүд нүүрс усны хэрэгцээ хангалттай авч байдаг ч буруу хоол хүнс сонгодог гэнэ. Бүх төрлийн үр тарианд агуулагдах витамин% эрдэс бодисууд нь зүрхийг эрүүл байлгахад туслаж, булчин шөрмөсийг бэхжүүлдэг.
Шар буурцаг
Шар буурцаг нь түрүү булчирхайн эрүүл мэндийг хамгаалдаг изафловоноор баялаг учраас түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 25 грамм шар буурцаг идэх нь холестеринийг багасгахад тусалдаг болохыг нээжээ. Үүнээс гадна шар буурцагны сүү, бяслаг, тофү зэргийг хэрэглэж заншаарай.
Жимс жимсгэнэ
Бүх төрлийн жимс, жимсгэний нил, цэнхэр, улаан өнгөртэй жимснүүд нь өөрсдийн эрүүл мэндийн үүргийг сайн биелүүлдэг. Жимсэнд ойролцоогоор 4000 төрлийн эрүүл мэндэд сайн нэгдэл агуулдаг гэнэ.