Хувьсгалчдын гудамж буюу Баянхошууны замын албан ёсны нээлт өнөөдөр 11:40 цагт Хөтөлийн уулзвараас баруун тийш 200 м-т болно. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны тавдугаар сарын 09-нөөс эхэлсэн 4.6 км уг замын ажил бүрэн дуусч өнөөдөр ёсоор нээгдэх гэж байна. Тус замын барилгын ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах таван төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ.