Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байя” сэдэвт аян зохион байгуулаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Аяны хүрээнд Өмнөговь аймгийн орон нутгийн удирдлага, зарим төрийн албан хаагчдыг оролцуулан Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион гарын үсэг зурлаа. “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байя” хэмээн уриалж төрийн албан хаагчдын төлөөлөл гарын үсэг зурсан нь ИХШХГ-аас зохиож байгаа аяны хүрээн дэхь томоохон ажил хэмээв. Нээлттэй өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтэстэй хамтарч зохион байгуулсан байна. Мөн энэ үйл ажиллагаа нь Өмнөд бүс дэхь газрын харъяалалд байдаг хоёр боомт, дөрвөн аймагт нэгэн зэрэг явагдаж байгаагаараа онцлогтой аж