Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан хүүхдийн дунд тулгамдаж буй асуудлуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлж, шийдвэр гаргагчдад уламжлан шийдвэрлүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор “Мини парламент”-ыг зохиож байхаар болсон билээ.Тэгвэл “Мини парламент”-ын гуравдугаар чуулган Өмнөговь аймагт болсон юм.
Аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан хүүхдийн “Мини парламент”-ын даргаар “Эрдмийн гэгээ” сургуулийн 11б ангийн сурагч Б.Пүрэвжав ажилладаг бөгөөд хуралдаан 25 хүүхдийн бүрэлдэхүүнтэй аж. Тэд тус хуралдаанаараа 2015 онд Сурагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай, хагас жилд нэг удаа их цэвэрлэгээ зохиох болон сурагчдын ёс зүйн хүмүүжлийн тухай хэлэлцсэн байна