Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Австралийн “Сидней” их сургуулийн Сувилахуйн сургуулийн Судалгаа хариуцсан захирал хатагтай Донна Вастерсыг хүлээн авч уулзжээ. Салбарын дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улсын сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг товч танилцуулсан бол Донна Вастерс өөрийн сургуулийнхаа талаар мэдээлэл өгч, “Сидней” их сургуульд Монголоос сувилагч суралцуулах боломжтойг онцолсон байна. Харин сувилагчдынхаа хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг сануулжээ. Мөн 2015 онд тус сургуульд сувилагч сургах асуудлаар хоёр тал хамтарч ажиллахаар боллоо.