Эрүүл мэндийн байгууллагуудын мэс заслын эмчилгээний чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, хагалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, өрөө тасалгааны агааржуулалт, урсгал засвар, халдваргүйтгэлтэй ЭМЯ-ныхан танилцжээ. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд харьяа эмнэлгүүд, ГССҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин болон Хавдар судлалын үндэсний төв, Ховд, Дорнод аймаг дахь БОЭТ, Говьсүмбэр, Дархан-Уул, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн багаж хэрэгсэл, аппарат тоног төхөөрөмж, тасалгааны зохион байгуулалттай танилцсан юм.
Тэгвэл ХСҮТ нь улсын хэмжээнд хавдрын мэс заслын тусламж үзүүлдэг, мэс заслын хоёр тасагтай, ачаалал ихтэй ажилладаг тул нөөц боломжоо ашиглан хоёр өрөө нэмж тохижуулжээ. Улсын эмнэлгүүд багаж тоног төхөөрөмжөө харьцангуй сайн шинэчилсэн, олон улсад хэрэглэдэг техник хэрэгслээр мэс засал, эмчилгээ хийж байна. Харин хавдрын үений мэс засал нь олон цагаар, урт хугацаанд хийдэг тул агааржуулалт, агаарын урсгал даралтыг зохицуулах хэрэгтэй аж. Мөн хагалгааны дараах хүндрэлээс сэргийлэх, эмчилгээний чанар, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах үүднээс мэс заслын хоёр өрөөг вакуумжуулах зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ.