Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хан-Уул дүүрэгт энэ сарын 4-нөөс 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 302 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан 21.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага ирээгүй байна.. Гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн таван дуудлага, нийт 11 дуудлага ирснээс нэг гал түймрийг иргэд унтрааж, 10 гал түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраасан байна..