Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулан төрийн болон төрийн бус байгууллагууд, холбоод, иргэдийн саналыг авахаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр 14 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулах гэж байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй болгох чиглэлээр бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр авах тогтолцоог бүрдүүлэх, эд хөрөнгийн бүртгэлийн зарим мэдээлэл иргэдэд нээлттэй болгох зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдыг тусгаж байна. Хуулийн төсөл батлагдснаар цахим бүртгэлийн үйл ажиллагаа нэвтэрч иргэд хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр үйлчилгээ авах боломж бүрдэнэ хэмээн Эрх зүйн шинчилэлийн нэгдсэн бодлогын газраас мэдээллээ.