“Бид эх орноо худалдахгүй” гэсэн уриан дор гадаадад сурч, амьдарч байгаа Монголчууд нэгдэж, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг эсэргүүцсэн шаардлагийг УИХ дахь "Бие даагчдийн зөвлөл"-өөр дамжуулан Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэлээ.
Уг мэдэгдэлд нийтдээ 2400 хүний гарын үсгээ зурсан байна. Тодруулбал, Америкаас 1194, Англиас 355, Даниас, Ирландаас 156, Өмнөд Солонгосоос 270, Францаас 40, Швейцараас 219, Японоос 161 Монгол Улсын иргэд байгаа юм.