Дархан-Уул аймагт баригдаж буй дөрвөн цэцэрлэгийн барилгын ажлийн явц 70-80%-тай үргэлжилж байгаа ажээ.
УИХ гишүүн С. Ганбаатар уг цэцэрлэгүүдийг барих ажил удаашралтай байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компанnий удирдлагуудтай уулзлаа. Түүнчлэн тулгамдаж буй асуудлын дагуу Сангийн яамныхантай уулзаж санхүүжилтыг бүрэн шийдвэрлэсэн юм. Цэцэрлэгүүд энэ ондоо багтаж бүрэн ашиглалтанд орсоноор 500-600 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болох гэнэ.