ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Зинаида Тихоновна Голенковагийн мэндэлсний 75 насны ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсын ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагналаа. Философийн шинжлэх ухааны доктор, профессор тэрбээр 11 ном, товхимол, таван гарын авлага, хөтөлбөр зэрэг 300 гаруй эрдэм шинжилгээний ажилд зохиогч, хамтран зохиогч, 20 гаруй бүтээлийн редактороор ажилласан нэр хүндтэй эрдэмтэн юм. Түүний бүтээл нь Монгол, Бразиль, БНХАУ, Герман зэрэг 10 орчим улсад хэвлэгдсэн байна.