Нэг хэсэг “унтсан” “Полиси” төв “сэрлээ”. МЗХ энэ төвөөрөө дамжуулан залуучуудыг улам их мэдлэгтэй, чадвартай болгохоор зорьж ирсэн юм. Өдгөө тус төв хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагуудад зөвлөгөө өгөх, ажилтан нэг бүрийг чадваржуулах, бүтээмжийг нь сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын мэдлэгийн дээшлүүлэхэд түлхүү анхаарч байгаа аж.