Хөвсгөл аймгийн хэмжээнд сум дундыг бүсчилсэн өвсний агуулахтай болжээ. Тухайлбал, Дархадын сумдын агуулах Улаан-Уул суманд зүүн бүсийн сумууд Цагаан-Уул, баруун бүсийн сумууд Шинэ-Идэр сумын нөөцийн агуулахаас цаг хүндэрсэн үед өвс тэжээлийг татах боломжтой гэнэ. Мөн Мөрөн сумын өвс тэжээлийн агуулахыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 51 сая төгрөгөөр засварласан байна. Энэ өвлийг өнтэй давахын тулд цас орж хүйтрэхээс өмнө улсын нөөцийн өвс тэжээлийг сум дундын агуулахуудад хүргүүлэх гэнэ. Малчид өвөлжилт хүндэрч өвс тэжээл дутсан үед шаардлагатай өвс тэжээлийг явдал чирэгдэлгүй ойролцоо сум дундын өвс тэжээлийн агуулахаасаа авах ажээ