Хууль зүйн салбарын шинэтгэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцийг шинэчлэн баталжээ. Ингэснээр ХСИС нь дотоод хяналт аюулгүй байдлын алба, санxүү, хангамж үйлчилгээний алба, эрдэм шинжилгээ, хөгжлийн xүрээлэн, сургалтын алба болон долоон бүрэлдэхүүн, Их сургуулийн харьяа Аxлагчийн сургууль, Соёмбо спорт хороо гэсэн шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхлээд байгаа аж.
Мөн шинэ бүтцээр Шинжлэх ухаан технологийн газрыг татан буулгаж Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн болгож зохион байгуулснаар Хууль сахиулахуйн инноваци, Гамшиг судлалын төвийг шинээр тус бүтцэд багтаажээ.
Түүнчлэн хуучин ажиллаж байсан Захиргааны удирдлагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ес журам, бэлэн байдлын газрыг татан буулгасан байна. Уг шинэ бүтцийг дагаад ХСИС-ийн зарим нэгжийн дарга нар шинэчлэгдсэн аж. Тухайлбал тус сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирлаар цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Ганзориг нар томилогдоод байгаа юм.