Боловсролын тухай хуулийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг сурагчид ногдох сургалтын норматив зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн олгодог. Тэгвэл энэ хичээлийн жилд төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн хувьсах зардалд 17.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Цэцэрлэгийн төлбөртэй уялдуулан сургалтын норматив зардлыг бууруулна гэсэн мэдээллийг БШУЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “Энэ мөнгийг 100 хувь санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгасан. Яамны зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн сургалтын нормативт зардлыг бууруулах байр суурь огт баримтлаагүй. Бид сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэлээ.