Хөдөлмөрийн яам энэ жил 50 мянга орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39 мянга гаруй иргэн байнгын ажилтай болжээ. 150 мянга гаруй хүнийг түр ажлын байранд зуучлан ажиллуулсан гэж Хөдөлм өрийн сайд Я.Санжмятав “11- 11” төвд ажиллах үеэрээ хэлсэн юм. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7000 хүнийг сургаж, ажлын байртай болгох зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 6250 орчим хүн шинээр мэргэжилтэй болж, компаниудтай гурвалсан гэрээ байгуулан, ажилд оржээ. Энэ үеэр хөдөлмөр эрхлэлт, цалин хөлстэй холбоотой асуудлаар олон асуулт ирсэн. Тухайлбал, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх боломжийн тухайд “Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог бөгөөд 2015 онд шинэчилнэ” гэсэн хариулт өглөө.
Их, дээд сургууль төгсөөд ажилд ороход байгууллагууд 2-3 жил ажилласан байх шаардлага тавьдаг тухай хэд хэдэн гомдолд “Ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилтан авахдаа ажилласан жил зааж, шаардлага тавихгүй байхыг уриалж ажилладаг. Гэхдээ зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашиг, орлоготой ажиллахын тулд ажилтан албан хаагчдадаа өндөр шаардлага тавих, шинээр ажилтан авахдаа өндөр мэргэжилтэй, мэргэшсэн ажилтан авахыг зорилго болгон ажиллаж байгааг буруутгах аргагүй. Иймд манай яамнаас иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг санхүүгийн болон бусад байдлаар урамшуулан дэмжих, оюутан залуучуудыг хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхэлж, орлого олохыг нь дэмжих, улмаар ажил, хөдөлмөрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болгож, ажилласан хугацаатай, туршлагатай болгох зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгж үүлж байна. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр”-ийг хэрэгж үүлж байна” гэсэн хариулт өгсөн юм.