Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд МЗХ оюутан залуусыг “Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна. Тус холбооны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ үүрэг хариуцлага” сэдвээр, Монголын ураг, удам, уламжлалын холбооны ерөнхий зохицуулагч Ж.Түвдэндорж “Монгол уламжлал” сэдвээр лекц уншиж залуустай нээлттэй ярилцах аж. Уг үйл ажиллагааг энэ сарын 29-нд 16.30 цагт Монголын залуучуудын холбооны “Залуус” танхимд зохион байгуулах аж.