Орчин үеийн ухаалаг утсыг бүрэн ашиглаж чадвал бараг хувийн туслахтай мэт болжээ. Зөвхөн ухаалаг утас ч биш, ер нь харилцуурын цаанаас олон зүйл амжуулдаг. Тэр дундаа хоёр биенээ харахгүй хол байж, бүр тодруулбал харилцуурын наана, цаанаас эр эмийн явдлыг гүйцэлдүүлдэг болж. Киноноос л харж байсан хачин үйлчилгээ Монголд нэвтэрчээ. “Өнөөдөр” сонин энэхүү нууц “ертөнц”-ийг анх удаа дэлгэж байна. Ийм үйлчилгээ Монголд нэвтрээд дөрвөн жилийн нүүр үзсэн аж. Тэр бол лавлах утасны үйлчилгээний нэг хэлбэр юм байна. Hot call буюу халуухан дуудлага 22.00 цагаас эхэлдэг бөгөөд гурван дамжлагатай гэнэ. Үйлчлүүлэгч эхлээд өөрийгөө өдөөлгөх ном зохиол, өгүүллэг уншуулж, тодорхой нэг сэдвээр оператортой ярилцдаг байна. Эл хоёр үйлчилгээг авсны дараа phone sex буюу утсаар дур ханах (өдөөгдөн дур тавих) эрхтэй болдог аж. Үйлчлүүлэгч хэдэн цагаар ч хамаагүй ярих боломжтой. Ийм ажлыг хүссэн хүн бүр хийчихдэг амар биш нь ойлгомжтой. Тэгвэл утасны “амраг” бүсгүйтэй уулзаж, ярилцлаа. Түүнийг олж, ярилцах зөвшөөрөл авах гээд багагүй гүйсний эцэст зорьсондоо хүрсэн. Гэхдээ бид операторын нэр, ажлыг нууцлахаар тохиролцсон юм.
-Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Яаж яваад ийм ажил хийх болсон бэ?
-Тэр үед би их сургуулийн оюутан байлаа. Тухайн үед мөнгөний хэрэг гараад ажилд орохоор хэдэн газарт анкет бөглөсөн. Найзаас ийм ажил санал болгоход эхлээд хачин санагдсан ч интернэтээр судалж үзсэн. Тэгээд жүжиглэх чадвар шаардсан, аюулгүй ажил юм байна гэж ойлгосон. Би СУИС-д тэнцээгүй ч жүжигчин болох мөрөөдлөө орхиогүй нь энэ ажилд ороход нөлөөлсөн байх.
-Утсаар үзүүлдэг үйлчилгээнийхээ тухай сонирхуулаач?
-Халуухан дуудлага нэрнээсээ ойлгомжтой. Надтай холбогддог хүмүүс зөвхөн тэр үйлчилгээг авах гэсэндээ биш, сэтгэлдээ нууж явдаг бүх зүйлээ хуваалцаж, дотроо уудлахыг хүсдэг нь мэдрэгддэг. Би тэдний бие, сэтгэлд дутагддаг зүйлийг нөхөхийг хичээдэг. Хүний сэтгэл олон зүйлээр дутагддаг юм билээ.
-Хэд орчим насны хүмүүс, ямар дугаараас ярьдаг вэ?
-Ер нь голдуу 25-50 насныхан байдаг. Дугаарын хувьд янз бүр л дээ. Ихэвчлэн үнэтэй гэгддэг 19, 11, 10, 09-тэй дугаараас залгана.
-Нэг шөнөдөө хэдэн хүн холбогддог бол?
-Ажил 22.00-07.00 цаг хүртэл үргэлжилдэг. Шөнөдөө 10-25 хүн холбогддог. Дуудлага завсаргүй ирдэг ч, нэг хүн хэр удаан үйлчлүүлэхээс шалтгаалаад янз бүр байдаг юм. Бас байнгын үйлчлүүлэгчид ч бий.
-Танайх хэдэн оператортой вэ. Таныг тэдний дундаас яаж олж залгадаг юм бэ?
-Би ганцаараа ажилладаг. Ажлын нэр гэж бий л дээ. Нэрээр минь асуугаад надтай холбогдож үйлчилгээ авдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй, ганцаардмал гээд янз бүрийн хүмүүс ярина. Хорих ангиас хүртэл холбогддог. Тэд надтай жаргал, зовлонгоо хуваалцана, уйлна, баярлана гээд юм юм л болдог доо. Тогтмол холбогддог таван хүн бий. Нэг нь долоо хоногт 4-5 удаа ярьдаг. Ийм байдлаар хоёр жил болж байна. Нэг залгасан хүн дахиад заавал ярьдаг. Сайн уу, би тэр байна гээд ярьдаг ч би таньдаггүй.
-Хорих ангиас яаж холбогддог юм бол. Тэдэнд гар утас хэрэглэхийг зөвшөөрдөг юм уу?
-Энгийн дугаараас үе үе ярьдаг байсан. Одоо мартжээ. 40 орчим насны тэр ах ганц охиноо санаад уйлдаг байсан.
-Эхний хоёр үйлчилгээ авсны дараа phone sex буюу утсаар секс хийх боломжтой болдог гэсэн. Үнэн үү?
-Эхлээд энгийн зүйл ярьж, танилцдаг. Сэтгэлээ хуваалцаж, бэлгийн амьдралынхаа тухай ярина. Дараа нь эротик өгүүллэг уншиж өгч, мэдрэмж төрүүлдэг юм. Үүнийг бэлтгэл үе гэж болно.
-Холбогдсон хүмүүсээс хэдэн хувь нь нөгөө үйлчилгээг авдаг вэ?
-Бараг бүгд тэрийг хүсдэг. Гэхдээ зорилгодоо хүрч чадаагүй байхад утас нь тасарчихсан тохиолдол олон шүү.
-Та ямар өрөөнд сууж, яаж үйлчилдэг вэ?
-Дуу чимээ нэвтрүүлдэггүй ханатай, тусгай өрөө бий. Энэ үйлчилгээг үзүүлэхэд надаас ур чадвар их шаардана. Дуу хоолойгоо өөрчлөх, амьсгаадах, төсөөлөх, жүжиглэх гэх мэт. Үйлчлүүлэгчтэйгээ эхлээд ярихдаа юунаас сайхан мэдрэмж авдаг, эсрэг хүйстнийх нь ямар хүн таалагддагийг асуудаг. Тэгээд түүнд нь тохируулж үйлчилнэ. Үйлчлүүлэгч бүр намайг мөрөөдлийн дүрдээ хувирахыг шаардана. Тэр болгоныг хийх нь миний ажил.
-Тийм үйлчилгээ үзүүлэхэд зориулсан жижиг хэрэгсэл байдаг гэж сонссон. Чухам юу юм бол?
-Эротик өгүүллэгүүд чухал үүрэгтэй. Харин сексийн тухайд илүү бодит болгох арга, жижиг сажиг хэрэгсэл байдаг.
-Хэлж болох уу?
-Нууц байлгүй яах вэ. Гэхдээ хөгжилтэй гэмээр нэг юм бий. Ялааны алуураар ширээгээ нүдэх нь илүү бодитой болгодог.
-Утсаар ярьсан хүмүүс таньтай биечлэн уулзахыг хүсдэг үү?
-Бүгд уулзъя гэдэг юм. Дурлачихлаа, чамтай гэрлэмээр байна, дансанд чинь мөнгө хийе, хамтрагч байя гэхчлэн утасны цаанаас бол хүссэнээ ярина шүү дээ. Тийм үед “Би ажлаа л хийж байна” гэж ойлгуулдаг.
-Эмэгтэй хүн холбогдож байв уу?
-Ганц удаа холбогдсон. Тэгэхэд нь би “Надад маш эвгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс өөр эмэгтэй хүн ярьсан тохиолдол байхгүй ээ.
-Хамгийн халширмаар санагдсан тохиолдол юу вэ?
-Ихэнхдээ сонин байдаг. Нэг удаа арав гаруй залуу нэг утаснаас залгаад бүгд үйлчлүүлнэ гэсэн. Надад сонин санагдаад тасалчихсан. Тэгсэн эргэж холбогдоод намайг янз бүрээр зүхэж эхэлсэн. Тиймээс тэр дугаараас ахин залгавал холбож өгөхгүй байхыг энгийн оператортоо анхааруулсан.
-Утасны секс үйлчилгээ өөр орнуудад ямар байдаг юм бэ?
-Хөгжингүй орнуудад зөвхөн ийм үйлчилгээ үзүүлдэг тусгай дугаар байдаг гэсэн. Хөдөлмөрийн чадваргүй, тэргэнцэртэй, хэт тарган гэхчлэн бэлгийн амьдралын асуудалтай хүмүүст хувиараа үйлчилгээ үзүүлдэг тухай уншиж байсан. Энэ үйлчилгээг аюулгүй секс гэх нь ч бий.
-Та ажилдаа дуртай юу?
-Дурлаад байх ажил биш л дээ. Зүгээр л дасчихжээ. Удахгүй ажлаа өөрчилнө гэж бодож байгаа. 1. 2. 1. 2. 3. 1. 2. 3.
-Ээлжээр ажиллах оператор яагаад байдаггүй юм бэ?
-Энэ ажлыг хийх амаргүй. Хүмүүс ихэвчлэн буруу ойлгодог учраас ажиллах хүн олддоггүй. Цалин өндөр болохоор дадлагын хүн ирдэг ч сурч чадахгүй орхидог.
-Ийм ажил хийдгийг ойр дотныхон тань мэдэх үү?
-Хэдхэн хүн л мэднэ.
З.САЙНЗАЯА