Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулж, цэвэр цэмцгэр байлгахын төлөө ажилладаг Тохижилт, үйлчилгээний ажилчин 17 хосын хуримын ёслолыг өнөөдөр хийлээ. Уг үйл ажиллагааг Захирагчийн ажлын алба, нийслэлийн Гэрлэх ёслолын ордон болон дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний хэлтсүүд хамтран ажилчдаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргуулахгүйгээр зохион байгуулжээ. Уг үйл ажиллагааг өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд тухайн үед есөн хос хуримласан юм. “Тохижилт, үйлчилгээний чиглэлээр идэвхтэй, олон жил ажилласан, хуримаа хийж амжаагүй гэр бүлийн хуримыг ёслолыг хийх энэ ажлыг цаашид уламжлал болгоно” гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан энэ үеэр онцоллоо.