АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлгийн эмч Крэйг Спенсер Гвиней улсад ажиллаж байхдаа Эбола вирусын халдвар авсан ажээ.
Крэйг Спенсерт халуурах, суулгах шинж тэмдэг илэрснээр өчигдөр Нью-Йоркийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн нь Эбола вирусын халдвар гэж гарсан байна.
Түүнийг Нью-Йоркийн “Bellevue” эмнэлэгт хөл хорин эмчилж эхэлжээ. Тэрээр “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын шугамаар Баруун Африкт ажиллаж байгаад эргэж ирсэн аж. Ийнхүү тэрээр Нью-Йорк хотод Эбола вирусын халдвар илэрсэн анхны, АНУ-ын дөрөв дэх хүн болж бүртгэгдлээ