Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв бирж санаачлан “My Job” хөдөлмөрийн яармагийг “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатайгаар Монголын Залуучуудын Холбооны "Залуус танхим"-д өнгөрөгч 7 хоногт зохион байгууллаа.
Гадаад руу алдаж буй өндөр чадвар, оюуны урсгалыг эргэн ирэх уриалга гаргах, буцах хөдөлгөөний эхлэлийг тавьж Монголын төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомсдолын асуудлыг нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах замаар шийдвэрлэх зорилготой уг ажлыг хийсэн аж.
Уг хөдөлмөрийн үзэсгэлэнд нийт 1100 ажил хайгч оролцож бүртгүүлснээс нийт 380 хүн шууд ажлын байранд зуучлагдсан гэсэн сайхан мэдээ байна. Мөн энэхүү хөдөлмөрийн яармагийн оролцсон байгууллагуудад “Нийгмийн хариуцлага”-ын сертификат олгохын зэрэгцээ сайн дурын ажилд оролцсон залуустаа “Хөдөлмөрч залуу” өргөмжлөл өгчээ.