Хот хоорондын зорчигч тэндерийн үйл ажиллагааг сурталчлах “Өвөлд бид бэлэн” сэдэвт өдөрлөг ирэх сарын 7-нд болох гэж байна.
Тодруулбал, уг өдөрлөгөөр хөдөө орон нутаг зорчин явагсдын дунд сугалаа явуулах бөгөөд хот хоорондын 22 чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрхээр шагнах юм байна. Тус өдөрлөгийн үеэр олон арга хэмжээ зохион байгуулна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.