Нийслэлийн 375 жилийн ойг угтан дотоодын үйлдвэрлэгчид бүх бараа бүтээгдэхүүнээ 50 хүртэлх хувиар хямдруулж худалдан авагчдаа баярлуулахаар болсоноо мэдэгдсэн билээ.
Тодруулбал, нийслэлчүүдийн төдийгүй орон нутгийн худалдаачдын хүнсний бараа бүтээгдэхүүний татан авалт хийдэг төв болох Бөмбөгөр худалдааны төв их хотынхоо төрсөн өдөрт зориулж нийт 5 сая төгрөгийн шагналын сантай 375 азтан тодруулах сугалаат худалдааг эхлүүлсэн байна. Сугалаа ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хэн боловч азаа үзэж болох аж.
Сануулахад, сугалаанд азтан болсон хэн боловч хэдэн төгрөгийн шагналын эрх хожсон түүгээрээ эрхийн бичигт заагдсан лангуунаасаа худалдан авалт хийх боломжтой бөгөөд хямдрал эдлэх юм байна. Сугалааны тохирол нийслэлийн төрсөн өдрөөр буюу энэ сарын 29- ны өдрийн 16:00 цагт Бөмбөгөр худалдааны төвийн гадаахи талбайд болох юм байна.