БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр урт гүүр барьж дуусган өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэ оны дөрөвдүгээр сард замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаар уг бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Beijing engineering construction group” компани ажиллажээ. Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд бохир цэвэр усны шугамыг шинэчилсэн, борооны ус зайлуулах шугам сүлжээтэй болсон, өмнө нь 43 метр урт байсан Сэлбийн гүүрийг 76 метр урт болгосноос гадна тус гудамжны өнгө төрхийг илэрхийлэхүйц хаалга барьсан юм.