Улсын Ерөнхий Прокурорын орлогчийн баталсан удирдамжийн дагуу нийт прокурор ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон явагддаг спортын тэмцээн уралдааныг 2014 онд спортын Анхдугаар наадам болгон хоёр үе шаттайгаар явуулахаар шийдвэрлэсэн юм.
Удирдамжийн дагуу спортын анхдугаар наадмын эхний үе шатыг 2014 оны 5 дугаар сард улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт прокурор ажилтнуудыг 7 бүс болгон хувааж зохион байгуулсан бөгөөд бүс тус бүрээс шалгарсан баг тамирчдын нэгдсэн тоглолтууд 2014 оны арваннэгдүгээр сарын 19-22 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж аваргуудаа тодрууллаа.