Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

"Миний анхны инженерчлэл" workshop Булган аймагт болов

Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" workshop амжилттай болж өндөрлөв.
2024-05-07

Сонсголын бэрхшээлтэй иргэд хууль зүйн туслалцаа авах орчин бүрдүүлжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалах хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгуулжээ. Нийслэл, дүүргийн Прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, угтагчид, Тамгын хэлтсийн дарга нар уг сургалтад хамрагдсан байна.
2024-05-07

Монгол бичгийн уралдаанд тэргүүлэгсэд шагналаа гардлаа

Монгол Улс ирэх оны эхний өдрөөс төрийн албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах түүхэн хариуцлагатай явдал тулж ирээд байгаа энэ үед батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд уламжлал болон зохион байгуулдаг Монгол бичгийн уралдаан 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөж, өнөөдөр шагналаа гардуулав.
2024-05-07

Улсын хэмжээнд усны тоолууржилт дунджаар 93 хувь болж өсчээ

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 261,1 тэрбум төгрөг байсан улсын төсвийн хөрөнгө оруулалт 2024 онд 344,9 тэрбум төгрөг болж өссөн болохыг тодотгов.
2024-05-07

“GO MONGOLIA” арга хэмжээнд Япон улсын нэр хүндтэй төлөөлөгчид оролцов

Япон Улсын жуулчид нь Монгол орон аялал жуулчлал хөгжсөн цагаас эхлэн тасралтгүй ирж байгаа жуулчдын тоонд ордог. Хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг тул монголчууд япон жуулчдад хүндэтгэлтэй элэгсэг ханддаг.
2024-05-07

Дуучин Акира Кобаяашийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжлөв

Японы нэрт дуучин, жүжигчин Акира Кобаяашийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тус улсын Нэрима дүүрэгт байрлах “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болсон “Go Mongolia” арга хэмжээний үеэр түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын элчийн өргөмжлөл гардуулсан аж.
2024-05-07

Засгийн газрын шугамаар 25.6 сая ам.долларын зээлийн бараа нийлүүлэв

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 36.4 сая ам.долларын бараа импортролжээ. Үүний 59.3 хувийг БНХАУ,  18.1 хувийг ОХУ, 5.6 хувийг Турк, 5.1 хувийг БНСУ,  3.6 хувийг Япон, 2.2 хувийг АНУ-аас импортлов. Харин тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 65.8 хувь,  ОХУ-д 17.4 хувь, БНХАУ-д 5.4 хувь ногдож байна.
2024-05-07

Гадаадад оршин суугаа иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
2024-05-07

Мод, бутны суулгацыг 500-120 000 төгрөгөөр борлуулж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын сүүл хүртэлх хугацаа нь мод тарих хамгийн тохиромжтой үе. Үүнийг тохиолдуулан Барилгачдын талбайд мод, бут, сөөгийн суулгац, үрслэгээний үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна. Увс, Сэлэнгэ, Төв аймагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн байгууллагууд шинэхэн үрсэлгээгээр Барилгачдын талбайг дүүргэжээ
2024-05-07

"Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд" #1: Элчин сайд Аксель Никэйз

Үзэгч та бүхэндээ "Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд" хэмээх шинэ контентын эхний дугаарыг хүргэж байна. Тус контентын эхний дугаарт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз оролцож байна.
2024-05-07

Г.СУМЪЯАСҮРЭН: Пауэрлифтинг намайг төсөөлж байснаас минь илүү өндөр түвшинд аваачсан

Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн хүчний спортоор хичээллээд хоёр жил болж буй. Хүсэл сонирхлоороо пауэрлифтингтэй нөхөрлөж, уйгагүй хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрбээр өдгөө тив, дэлхийн медальтан болжээ. Үеийнхнээсээ цойлон, богино хугацаанд амжилт гаргаж шилдгүүдийн эгнээнд жагсахад түүнд дасгалжуулагч багш нарынх нь бэлтгэл хийлгэдэг арга барил, ухаан, ямар ч үед найдвартай ар тал болж ирсэн гэрийнхнийх нь дэмжлэг, тусалж дэмждэг нутгийн зон олных нь итгэл багагүй нөлөөлжээ
2024-05-07

690.5 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж худалдан авчээ

Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлжээ.
2024-05-07

Ногоон технологи, хөгжилд түүчээлэгч Шааньси

Өмнөд хөрш техник, технологийн ололт амжилтаа байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж буйг Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор аялсан багийнхан газар дээр нь үзээд ирлээ. Нар, салхиар тогтохгүй устөрөгчөөс эрчим хүч гарган авахаар зоригч, газарт суулгаж хүнсний ногоо тарих арга хоцрогдох болсныг, хүн бүр хичээл зүтгэл гарга вал байгаль орчноо хэрхэн тордож, арчилж болдгийг Хятадын олон газраас харж болохоор буй
2024-05-07

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн Европт хийх айлчлал Францаас эхэлж байна

Ши Жиньпин сүүлийн таван жилд анх удаа Европт хүрэлцэн ирэв. Тэрбэрээр айлчлалаа Франц улсаас эхэллээ
2024-05-07

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК-д ажиллалаа.
2024-05-07

Б.Мөнхзаяа олимпын эрх авч, Б.Сарангуа олон улсын тэмцээнд тэргүүллээ

марафон гүйлтийн эмэгтэй төрөлд Монгол Улсын рекордыг 2:24:45 болгон шинэчилж
2024-05-07

Х.МӨНХЗУЛ: Гэр бүл дэх тэгш эрхийн хуваарилалт алдагдчихаад байна

Сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах, хүчирхийлэл үйлдэх нь ихэссэн. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй буюу гэр бүлийн гишүүд эрх, үүргээ мэдэхгүй байна. Хүчингийн хэрэг ураг төрлийнхөн, ойр дотнынхон дунд гардаг нь асуудлыг судлах үндсэн шалтгаан болсон. Түүнчлэн ХЭҮК-оос жендерийн асуудлыг судалж, хоёр жил тутамд УИХ-д тайлагнах үүрэгтэй
2024-05-07

ХАБЭА-н ажилтнуудад зориулсан тусгай энтертайнмент эвент болно

Аюулгүй ажиллагаа номер нэг гэдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор санаачлан хийж буй энэхүү арга хэмжээг
2024-05-07