Жил бүр энддэг 500 орчим нярайг аврах боломж бий юү
Хүн ам цөөтэй Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн асуудал амин чухал билээ. Тиймдээ ч манай улс эх, нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавьж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй. Гэвч сүүлийн жилүүдэд нярайн эндэгдэл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, 2023 онд 64 306 хүүхэд төрсний 496 нь нярай үедээ эндсэн байна. Үүний ихэнх хувийг дутуу төрсөн нярай эзэлжээ. Харин өнгөрсөн онд 57.8 мянган нярай мэндэлснээс 421 нь амьсгал хураасан гэх харамсалтай мэдээ байна. Тэдний 302 нь дутуу төрсөн аж.
2025-09-22
Үхэхийн өмнө л үйлчилдэг эрүүл мэндийн даатгалаар яах вэ
Монголд бүх ажил, тэр дундаа төрийн байгууллагын үйл хэрэг урвуу хамааралтай явж ирсний горыг иргэд эхнээсээ амсаж, энэлж, шаналж, эцэстээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ч авч хүчрэхгүйд хүрчихлээ. Хүнээсээ илүү замаа торддог, хохирогчийг хүчирхийлэгч болгодог, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэгш, хүртээмжтэй байх, сурч боловсрох, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхийг уландаа гишгэсэн улсад иргэд нь амьдрах бус, амь зогоох төдий шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна.
2025-09-19
Томилгоо, төсвөөс хамаарсан ирцийн өөрчлөлт
УИХ-ын намрын чуулганы эхний долоо хоног улирч байна. Эрх баригч намын даргын сонгуулийн дуулиан, талцалтай холбоотойгоор зарим “ховор” хүн нэгдсэн чуулгандаа их л идэвхтэй ирэх болов. Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш Төрийн ордонд харагдаагүй, УИХ-ын гишүүний ажлаа үл тоосон Л.Оюун-Эрдэнэ, таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга нар “торойтол” сууж харагдана.
2025-09-19
Монгол, Хятадын сэтгүүлчид хиймэл оюуны эрин үед хэрхэн хамтрахаа тогтов
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XV форумыг Улаанбаатар хотноо энэ сарын 15-18-нд зохион байгуулж байна. Эл форумыг өнөө жил “Хиймэл оюун ухааны эрин үе дэх Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэн тэлэх талаар санал солилцож, илтгэл хэлэлцүүллээ.
2025-09-18
Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя
Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа хоёр ч том, чухал салбарыг дампуурал руу хөтөлжээ, бид. Одоогоос 3-4 жилийн өмнө эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилт гэх гоё нэртэй, “мөнгө хүүлэгч” нэвтрүүлсний горыг өнгөрсөн хугацаанд эмч, үйлчлүүлэгч, багш, сурагчид хангалттай амссаар ирэв.
2025-09-18
Төсвийн бодлого бол МАН-ын даргад нэр дэвшигчдийн хөзөр биш гэдгийг хатуу анхааруулъя
УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй” гэсэн нь анхаарал татлаа.
2025-09-17
“Минамата”-гийн сүүдэр Монголд хүүшлэв үү
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-09-17
Бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” байна
Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа.
2025-09-16
Мэдээлэлд төөрсөн “толгойгүй” хүмүүс
Санхүүгийн залилан, луйварт монголчууд хэдэн зуугаараа өртөж, маш их хэмжээний мөнгө алдсан тухай бид өдөр болгон шахуу сонсдог. Цахим сүлжээг ашиглан залилуулсан иргэдийн хохирол 200 тэрбумыг давсан талаар өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэр дундаа телеграм платформоор хохирсон иргэд 100 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Яагаад хүмүүс ганцхан хоногийн дотор 50 хувийн ашиг олно гэдэгт итгэдэг вэ. Энэ нь мэдээллийг боловсруулах чадваргүйтэй холбоотойг боловсролын судлаачид, багш нар ярих болов.
2025-09-15
ШЕЗ шударгаар ажиллаж чадаж байна уу
Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) нь Шүүхийн тухай хуульд зааснаар “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага гэж тодорхойлсон. Улмаар цөөхөн хүн ажиллаж байсан тус зөвлөлийг өргөтгөн 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болгоод тогтохгүй, орон тоог нь 109 болгоод нэмчихсэн. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр олон гишүүнтэй, олон ажилтантай болсон ч ажил нь сайжирсангүй. Зарим нь бүр шалдаа буучхаад байна.
2025-09-12
МАН-ынхны талцал гүнзгийрсэн үү
МАН-ын бүлэглэлүүд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон одоогийн намын дарга Л.Оюун-Эр¬дэнэ нарын талд хуваагдаад байна. Нам дотор нь өрнөж буй эл “зодоон”-ыг тойрсон үйл явдлууд ч эрчимжиж эхэллээ. Тохиролцоонд хүрэхгүй байгаа нь энэ бүхнээс харагдана. Тиймээс ч тэд энэ долоо хо¬ногт Бага хурлаа зарлаж чадсангүй.
2025-09-12
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “сэхээнд” байна
Монгол Улсад хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг тордож тойлдог ганцхан эмнэлэг байдаг. Тэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ). Манайхны “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрийдэж ирсэн тус төвд зөвхөн “галзуу” солиотой, зөнөх өвчин туссан, оюуны хомсдолтой хүмүүс л хэвтдэг гэж та арай боддог юм биш биз дээ.
2025-09-11
Оросын тамирчид Монголын бартаат замыг скейтбордоор туулна
Скейтборд “хөлөглөсөн” хоёр тамирчин хамгийн хүнд хэцүү бартаат замаар аялахаар Монголд иржээ. Тодорхой хэлбэл, ОХУ-ын скейтбордын тамирчид болох Сергей Бастрыкин, Артем Владимиров нар Улаанбаатар - Арвайхээр - Баянхонгор - Алтай - Ховд - Өлгий маршрутын дагуу 1800 км замыг туулах аж. Тэд Монголд скейтбордын спортыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хэтийн зорилготой. Улмаар өнөө өглөө (2025.09.10) Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнтэй уулзаж, энэ талаараа мэдээлэл өгөөд, шууд аялалдаа гарсан юм.
2025-09-10
Сумын эмнэлгээс Өвөрмонголын Хараат-2 хүрсэн минь
Эрүүл явбал бусад бүх юм болно шүү…Эргээд бодоход байдаг л нэг энэ үгийг би бүтэн жил сонсчээ. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд миний хамгийн олон сонссон үгээр дээрх өгүүлбэр юутай ч өрсөлдөхгүйгээр тодорно.
2025-09-10
Авто зам хариуцагч төрийн байгууллагууд ажлаа хийгээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй
Монгол Улсад гарч буй зам тээврийн осол, хэргийн цөөнгүй нь замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүйгээс үүдэлтэй гэхэд болно. Ажлаа дутуу хийснээс болж Улсын комисс хүлээж аваагүй замаар монголчууд бид олон жил зорчиж, тэнд нь хүний амь, эрүүл мэнд хохирсоор байхад хариуцсан байгууллага нь юу ч хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хэдэн хурд сааруулагч суурилуулснаа гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах чиглэлээр хийсэн ажил хэмээн тайлагнаж байхыг ч үгүйсгэхгүй.
2025-09-09