Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Тамхины иш 10 жилийн дараа ч “амьд” байдаг

Байгаль экологийн доройтолд нөлөөлдөг зүйлийг том, жижиг гэж ялгах нь туйлын харалган бодол гэж нэгэн судлаач тэмдэглэжээ. Жишээ нь, тамхины иш жижиг ч гэлээ хөрс, агаарын бохирдолд урт хугацаанд хамгийн удаанаар “хандив” өргөдөг хор юм. 10 жилийн дараа ч алга болдоггүй бөгөөд хэлбэр нь өөрчлөгдөн, хүрээлэн буй орч­ ныг хордуулсаар байдаг.
17 цаг 23 мин

Каспийн тэнгис бүхнийг хаман одож байна

Дэлхийн онгон байгаль дахь усан сангийн жагсаалтад дээгүүр бичигддэг Каспийн тэнгисийн түвшин эр­ чимтэй буурч, хэмжээ нь багасаж буй нь экосистем болон хүмүүсийн амьжиргаанд ноцтой “осол” гэдгийг НҮБ-ын Байгаль орч­ ны хөтөлбөр (1972 онд байгуулагдсан, 193 гишүүн улстай)-ийн тайланд сүүлийн жилүүдэд онцлон тэмдэглэх болсон.
Уржигдар 17 цаг 30 мин

“Д.Батлутад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд өөрөө огцрох ёстой”

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар байр суурь илэрхийллээ.
Уржигдар 16 цаг 30 мин

Цэцийн даргын бүрэн эрхийг яаралтай түдгэлзүүлэхийг шаардлаа

Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг шинээр томилох шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга С.Бямбацогт тавьсан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэг жил болж буй даргаар хурал удирдуулж, шийд­вэр гаргуулахыг түдгэлзүүлэх ёстой гэж тэд үзсэн юм. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор Цэ­цээс хоёр ч ноцтой шийдвэр гаргаад буй.
Уржигдар 15 цаг 30 мин

Шүүхүүдийн цахим хуудсыг нэгдсэн стандартад шилжүүллээ

Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд, олон нийтэд зориулан шүүхүүд цахим хуудсаа шинэчлэн нэгдсэн загвартай болгожээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс албан ёсоор танилцуулсан юм. Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байв.
Уржигдар 14 цаг 30 мин

“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Уржигдар 14 цаг 27 мин

Хөгжлийн банкныхан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли болон санхүүгийн салбарын экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцов.
Уржигдар 12 цаг 30 мин

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Уржигдар 12 цаг 25 мин

Урьдчилсан дүгнэлтээр цахилгаан дамжуулах хоолойноос гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхонд уржигдар 16.00 цагийн үед гал гарч, ихээхэн хэмжээний утаа үүсэж, хаалгаараа гарах боломжгүй болсон иргэд цонх, тагтнаасаа зүүгдсэн бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн сандаргасан.
Уржигдар 12 цаг 00 мин

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Уржигдар 11 цаг 48 мин

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас хэрэгжүүлдэг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026-2027 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртэх шилдэг оюутнуудын нэрс тодорлоо.
Уржигдар 11 цаг 35 мин

Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Уржигдар 11 цаг 27 мин

Говь, цөлөрхөг бүсийн унаган ургамлыг хамгаалах ботаникийн цэцэрлэг байгуулах нь

Монголд анх удаа говь, цөлөрхөг хээрийн бүсийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, унаган ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор Ботаникийн цэцэрлэг байгуулах санаачилгыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас эхлүүлснийг БОУАӨЯ-наас өчигдөр зарлалаа.
Уржигдар 11 цаг 00 мин

30 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг гаргах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын Ар намаг гэх газарт энэ сарын 27-ны 12.40 цагт гурван настай охин гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид очиход задгай талбайд 25-30 см тойрогтой, 30-50 м гүн цооногт гурван настай эмэгтэй хүүхэд унасан байж. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан нисдэг тэргээр газар дээр нь очиж, аврах ажиллагаа явуулж буй юм.
Уржигдар 10 цаг 30 мин

ГТЛ-ийн захирал О.Даваасамбууд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 993 хэргийг мөрдөн шалгаснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэдний дунд ямар ч гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлсэн үйлдэл багтсан байв.
Уржигдар 10 цаг 00 мин

ЖДҮХС-гийнхан зээлдэгчдийнхээ мэдээлллийг Монголбанканд буруу бүртгүүлжээ

ҮАГ-аас ЖДҮХС-гийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Түүгээр нэлээд зөрчил илэрсэн байна. Тухайлбал Монгол банкны зээлийн мэдээллийн санд 1300 зээлдэгчийн 193,597.2 сая төгрөгийн бодит зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байгаагаас гэрээний хугацаа дууссан боловч 21 зээлдэгчийн 1,312.7 сая төгрөгийн зээлийг ангиллыг зөрүүтэй нийлүүлсэн байна.
Уржигдар 08 цаг 22 мин

Эбола вирусний улмаас 204 хүн нас баржээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 15-нд эбола вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл үүнээс хойш өдгөө 204 хүн нас бараад буйг ДЭМБ болон тус улсын Засгийн газраас мэдээллээ. Одоогоор халдварын 900 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 101-ийнх нь онош батлагдаад байгаа аж.  ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр халдварын хяналтыг чангатгах арга хэмжээг идэвхжүүлснээр өвчний илрүүлэг ийн нэмэгдсэн гэв.
2026-05-28

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг таван улсад хэрэгжүүлж байна

“Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зургаа дахь удаагийн сургалт Өмнөговь аймагт хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Хөтөлбөрт зүүн, төв, говийн бүсийн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч 25 эмэгтэй оролцсон байна. Эл олон улсын хөтөлбөрт 26 улсын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагджээ.
2026-05-28