Хонконгод үргэлжилж буй Азийн залуучуудын 22 дахь удаагийн 20 хүртэлх насныхны хөнгөн атлетикийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид шигшээ багийн дасгалжуулагч, МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын удирдлагад өрсөлдөж байна. Энэ сарын 31-нд өндөрлөх тус тэмцээнд Азийн 40 гаруй орны тамирчидтай манайхаас биеийн тамирын сургуулийн “Багш арга зүйч” II ангийн оюутан Б.Мөнгөнхуяг 400 метрийн гүйлт, 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд, “Багш биеийн тамирын боловсрол” I ангийн оюутан С.Батзориг ойрын зай болох 200, 400 метрийн уралдаанд хурд сорих аж.
Тэгвэл Япон Улсын Хиросаки хотод дээрх тэмцээний өмнө зохион байгуулсан Ази Номхон далайн орны аварга шалгаруулах уралдаанд найман орны 80 гаруй тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Ганбатын 2019 оны наймдугаар сарын 10-нд 50-54 насныхны ангилалд 192 км 678 метр гүйсэн амжилтыг И.Батболд 220 км 082 метр, мөн А. Энхцэцэг 35-39 насныхны ангилалд 175 км 056 метр гүйсэн хувийн амжилтаа ахиулан 193 км 352 метр болгосноор мастеруудын ангилалд дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд Энэтхэг улсын тамирчид (815 км 333 метр) тэргүүлж, Японых (754 км 726 метр) мөнгө, Австралийнх (732 км 525 метр) хүрэл медаль хүртжээ. Монголоос эрэгтэйчүүдийн баг (629 км 797 метр) VI байр эзэлсэн байна.