
"Найзууд" киноны од Мэттью Перригийн хувийн туслах Кеннет Ивамаса эмнэлгийн боловсрол мэдлэггүй байж жүжигчин эрд кетамин(мансууруулах бодис) тарьдаг байсныхаа төлөө гурван жил таван сарын хорих ял авчээ.
Тэрбээр хамгийн сүүлд буюу 2023 оны 10-р сарын 28-нд Мэтьюд дээрх мансууруулах бодисыг тарьсны дараа жүжигчин Лос Анжелес дахь гэртээ өөд болсон байна.
Шүүхийн баримт бичгийн дагуу Ивамаса 54 настай жүжигчин эрд нас барахаас нь өмнөх гурван өдрийн турш өдөрт зургаагаас найман удаа тарьжээ.
Хуулийнхны мэдээлснээр Перригийн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барахад нөлөөлсөн таван хүний эсрэг эрүүгийн мөрдөн шалгах ажил ийнхүү дуусав.
Өмнө нь “Кетамины хатан хаан” гэгддэг Жасвин Сангха энэ хэрэгт холбогдож 15 жилийн хорих ял авсан бол Перригийн танил Эрик Флеминг (донтолтын зөвлөхийн хажуугаар, хориотой эмийг зуучлагч, борлуулагч) хоёр жилийн хорих ял эдлэхээр болсон юм.
Эмч хийдэг байсан Сальвадор Пласенсиад шүүх 30 сарын хорих ял оноосон байна. Тэрбээр Перри хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлээд байхад ч Ивамасад кетамин тариа өгсөөр байжээ.
Перрид кетаминыг зарсан өөр нэг эмч болох Марк Чавес найман сарын гэрийн хорионд, гурван жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.