Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
“Рио тинто” 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо
Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ.
2025-06-20
Чацарганын тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд кодексын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тодруулбал, чацарганын тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд нийцүүлэн батлуулах хүрээнд төсөл боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгаа талаар танилцуулжээ.
2025-06-20
“Монгол орны газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн”
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэнгийн хэлэлцүүлсэн “Монгол Улс дахь газрын доройтол болон байгалийн нөөцийн хомсдолын шалтгаанууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Харин БНХАУ-ын ШУА-ийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао “Уур амьсгалын өөрчлөлт ба Хятадын хуурай бүсэд салхины улмаас үүсэж буй цөлжилт болон ногоон бүс үүсгэх усны менежмент” сэдвээр илтгэл тавилаа.
2025-06-19
Цагаачдын эсрэг Трампын бодлого улам чангарч байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 36 улсын иргэдийг улсдаа нэвтрэхийг онцгойлон хориглох шийдвэрийнхээ хүрээг тэлэх боломжийг судалж байна. Урьд нь тэрбээр Ерөнхийлөгч байсан эхний бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн орны иргэдэд ийм хориг тавьж, түүнд нь Туркменистан улс багтаж байсан билээ. Одоо Афганистан, Мьян¬мар, Чад, БНКонго, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсад хориг тавиад, тэр нь хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Бурунди, Куба, Лаос, Сьерра Леон, Тонго, Туркменистан, Венесуэл гэсэн долоон улсын иргэдэд хэсэгчилсэн хориг тавьсан. Эдгээр улсын иргэдэд айлчлах болон оюутны виз олгохыг хориглосон. Ажил хийх юм уу, садан төрлийн америкчуудтайгаа уулзахыг нь хориглоогүй.
2025-06-19
Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооныхон Монголд чуулна
Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал энэ сарын 20-нд манай улсад болох гэж байна. Тус холбоо нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны гуравдугаар сарын 2-нд Туркийн Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар анх байгуулагдсан аж.
2025-06-19
Европын физикийн олимпиадаас Монгол Улс анхны мөнгөн медалиа хүртлээ
Болгарын Софи хотод Европын физикийн IX олимпиад энэ сарын 13-17-ны хооронд болж өндөрлөлөө. Олимпиадад 40 орны 200 орчим сурагч, 100 гаруй багш, дасгалжуулагч оролцон, мэдлэг чадвараа сорьсон байна. Монгол Улсаа төлөөлөн таван сурагч оролцсоноос нэг мөнгөн медаль хүртэж, мөн шагналт байрт шалгарсан юм. Энэ нь манай улс уг олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилт болжээ.
2025-06-19
2050 он гэхэд таван хүн тутамын нэг нь өндөр настан болно
Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсөхийн хэрээр улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж бий болж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ. Хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон.
2025-06-19
“Зорчигч тээвэр-5”-д хүний амь эрсэдлээ
Урин дулаан болохтой зэрэгцээд зарим байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын холбогдох дүрэм, журам зөрчигдөж хүний амь, эрүүл мэнд хохирох хэрэг, зөрчил нэмэгддэг. Ийм хоёр ч хэрэг өнгөрсөн өдрүүдэд гарлаа. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-т механикч нь осолдож нас барсан хэрэг энэ сарын 16- ны 21.30 цагийн үед гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
2025-06-19
“Буянт-Ухаа”-д олон улс, орон нутгийн 75 нислэг үйлджээ
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд энэ сарын 6-12-нд олон улсын гурав, орон нутгийн 72 нислэг үйлдсэн талаар захиргаанаас нь мэдээлэв. Түүнчлэн тус нисэх буудлыг нөөцийн зориулалтаар ашиглах хүсэлт энэ хугацаанд 139 удаа бүртгэгдэж, үүний дагуу бэлэн байдлаа ханган ажилласан гэж дурдсан байна.
2025-06-19
Ахмадын асуудлыг хүний эрхийн өнцгөөс харах хэрэгтэй гэв
“Идэвхтэй насжилт, ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форумыг өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна. Энэ талаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэл өгөв. Комиссын гишүүн Х.Мөнхзул “Зүүн Өмнөд Азийн нутгуудад төрөлт буурч, нийт хүн амд эзлэх ахмад настны хувь эрчимтэй өсөж байна. Тухайлбал, 2050 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт 60-аас дээш насны хүмүүс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Монгол Улсад ч мөн ялгаагүй, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан байх нь.
2025-06-19
Улаанбаатарт стандарт, нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС байна
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцууд, газрын тосны агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, хүн амын нягтаршил ихтэй бүсэд үйл ажиллагаа буй шатахуун түгээх 53 станц болон хийгээр цэнэглэдэг станцуудад хяналт шалгалт хийж, орон сууцын хороолол дунд барьсан долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ
2025-06-19
19 орны 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулахгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сард нийт 122 удаа хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 11 195 иргэнийг хамруулсан бөгөөд 5700 иргэн, урьж авчирсан 1330 хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
2025-06-19