Өнөөдөр дараах таван дүүрэгт тог хязгаарлана
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа.
2025-06-18
Голд живж байсан хоёр хүүхдийг аврав
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан есөн настай охин, 11 настай хүүг аварчээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 15ны 20.00 цаг орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдан живж байхад нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
2025-06-18
Дугуйчин Б.Очирваань хоёр дахь аяллынхаа маршрутыг зарлав
Дугуйгаар дэлхийг тойрох хүсэлтэй Б.Очирваань ээлжит аяллаа эхлүүлэхээр зэхэж байна. Тэрбээр өмнө нь Улаанбаатараас Англи хүртэлх 14 мянган км газрыг дугуйгаар туулж, алдарт “Ман¬ чэстэр Юнайтэд” багийн тамирчидтай уулзах мөрөөдлөө биелүүлэн, эх орноо олон улсад сурталчилсан юм. Харин хоёр дахь аяллаа БНСУ-ЯпонАвстрали-Америк гэсэн маршрутаар нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөж буйгаа олон нийтэд танилцууллаа. Б.Очирваань ирэх сарын 1-нээс дугуйтай аяллын шинэ түүхээ эхлүүлэх нь.
2025-06-18
Израил, Иран улсад зорчихгүй байхыг анхаарууллаа
Иран, Израил улсад үүссэн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан тус хоёр оронд зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа. Израил улс Иран дахь цөмийн болон цэргийн байгууламжуудыг Энэ сарын 13-наас бөмбөгдөж эхэлсэн. Үүнээс үүдэн Тегеран, Натанз, Табриз, Исфахан зэрэг томоохон хотуудад дэлбэрэлт болж, Ираны хувьсгалт гвардын (IRGC) ерөнхий командлагч Хоссейн Салами, Цөмийн судалгааны газрын захирал Ферейдоун Синаи тэргүүтэй улс төрийн болон цэргийн нөлөө бүхий албан тушаалтнууд, цөмийн зургаан физикч амиа алдаад буй.
2025-06-18
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 69 улсаас 65-д жагсав
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2025”-ын үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өчигдөр танилцууллаа. Тус тайлан нь улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг. Энэ удаагийн дүнгээр Швейцар улс тэргүүлж, Сингапур, Хонгконг, Дани, АНЭУ, Тайвань, Ирланд удаалжээ.
2025-06-18
Улиасны унгирал цаашид ч ноолорсоор байх нь
Улаанбаатар хотод жилийн жилд улиасны унгирлаар л зун болсныг мэдэрдэг гэвэл хилсдэхгүй. Зургаадугаар сарын дунд үеэс хотын гудамжаар цас бударч байгаа аятай цагаан “хөвөн” агаарт эрчимтэй хийсдэг билээ. Улиасны унгирлаас үүдэн олон хүний ургамлын харшил сэдэрч, нүд загатнах, нус гоожих, найтаах, хоолой загатнах, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрч, хүүхэд, хөгшидгүй энэ төрлийн эмнэлэгт дараалал үүсгэдэг гэхэд хилсдэхгүй.
2025-06-17
Израил, Ираны зөрчил 40 гаруй жилийн түүхтэй
Израил 2025 оны зургаадугаар сарын 13- ны шөнө 40 жилийн зөрчил тэмцлийн түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй цохилт Иранд өгөв. Ираны цөмийн зэвсгийн объектууд, Натанзе дахь төвд нь цохилт өгөх, түүнчлэн цэргийн удирдлага, цөмийн хөтөлбөрийн тэргүүлэх эрдэмтдийг устгах нь энэ үйлдлийн гол зорилго байжээ. Энэ зорилгоор Израилын 200 гаруй нисэх онгоц Ираны газар нутаг дээрх 100 илүү бай руу довтолсон аж. Уг цохилтод баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн бааз, командын байрууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужингийн төхөөрөмжүүд өртжээ.
2025-06-17
Энэтхэгт гүүр нурж дөрвөн хүн амиа алдав
Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Индрияни голын гүүр уржигдар нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 32 иргэн хүнд гэмтжээ. Тус улсын Ерөнхий сайд Девендра Фаднавис “Хохирсон хүмүүсийн найм нь хүнд гэмтэж, зургаа нь гүн шоконд орсон, эрэн сурвалжлах ажлыг одоо ч үргэлжлүүлж байна” гэж мэдээлэв
2025-06-17
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэн өглөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ сарын 22 буюу ням гарагт 07.00-20.00 цагт явуулах юм. Энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль болно. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг 18 аймгийн сонгуулийн хороонд өчигдөр хүлээлгэн өгч дуусжээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зургаадугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх ёстой. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалгаж турших аж.
2025-06-17
Орон сууцын үнэ 14.3 хувиар өсжээ
Орон сууцын үнийн индекс өнгөрсөн сард 1.29 болж, 2024 оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ байрны үнэ жилийн өмнөхөөс 13 хувиар өсөж, нэг ам метр талбайнх нь дундаж ханш 4 548 000 төгрөгт хүрсэн бол хуучных нь 15.3 хувиар нэмэгдэн 4 565 000 болжээ. Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метр нь 5.57, Сонгинохайрханд хямд буюу 3.06 сая төгрөг байна. Харин шинэ байр Сонгинохайрханд хамгийн хямддаа 3.27, үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт 5.49 сая төгрөгт хүрчээ.
2025-06-17