“Spotify” зарим багцын төлбөрөө нэмнэ
Хөгжим болон подкастын стрийминг платформ болох “Spotify”-ийн “Premium” багцын үнэ нэмэгдэх нь. Тодруулбал, ирэх сараас эхлэн Ойрх Дорнод, Африк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын сонсогчдод зарим багцын захиалгын үнэ өөрчлөгдөхийг цахим шуудангаар нь дамжуулан мэдэгдсэн байна.
2025-08-11
Энэ сарын 22-24-нд “Нүүдэлчин” фестивальтай
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд энэ сарын 22-24-нд гурав дахь жилдээ болно. Эл арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан, сур болон шагай харваа, уран уургач, бугуйлч зэрэг уламжлалт спортын төрлөөр олон сонирхолтой тэмцээн зохион байгуулах аж.
2025-08-11
Махчин шувуу түймэр дэгдээжээ
Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбиа мужийн Ашкрофт хотоос өмнө зүгт гарсан гал түймрийг нэгэн махчин шувуу дэгдээснийг шинжээчид тогтоосон байна.
2025-08-11
Чингис хааны шүтээн хөргийг тольдоорой
“Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейнхэн олны хүртээл болгож байна. Ирэх сарын 9 хүртэл толилуулах эл үзэсгэлэнд тус музейн 28 дэсийн үзмэр болон иргэн Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалж буй XVIII-XX зуунд хамаарах эзэн сангийн ганзай, танка зураг, сан тахилын судар тэргүүтэй 29 эд өлгийн зүйлийг анх удаа нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог аж.
2025-08-11
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.
2025-08-11
Бидний нүцгэн үнэн хийгээд үйлийн үрийн тойрог дахь бас бус зүйлсийн тухай
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнх-Эрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
2025-08-11
Сансарт атгалцсан гар салж, нийлсэн тухай түүх
Хагас зууны өмнө 1975 оны долоодугаар сарын 15-нд ЗХУ “Союз-19” сансрын хөлгөө хөөргөсөн юм. Хоёр хоногийн дараа уг хөлөг Америкийн “Аполлон”-той залгагдсан байдаг. Манай гаргийг хоёр лагерьт хуваасан хүйтэн дайн тэгэхэд хэдэн цаг мартагдсан гэдэг. Энэ нь ердөө л техникийн туршилт төдий биш, итгэл найдварын бэлгэ тэмдэг, хоёр ертөнцийн хоорондын гүүр, агааргүй орон зайд атгалцсан гар байсан юм.
2025-08-11
Монгол хүүхдүүд олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ
Олон улсын хиймэл оюуны II олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн найман сурагч оролцсоноос хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, дэлхийн 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлого бодож, оюун ухаанаа уралдуулан өрсөлджээ. Тэмцээний нийлбэр оноогоор “Эрхэт эрдэм” сургуулийн XII ангийн сурагч Ч.Ирмүүн, “Оюунлаг” сургуулийн XI ангийн сурагч С.Хангэрэл нар хүрэл медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн X ангийн сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил болсон, хиймэл оюуны анхдугаар олимпиадаас манай улсын сурагчид алт, хүрэл медаль хүртэж байв.
2025-08-11
Францад сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй ой, хээрийн түймэр гарав
Францын өмнөд хэсэг болох Окситани мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас өнгөрсөн бямба гарагт нэг иргэн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэний 19 нь гал сөнөөгч байв. Энэ нь сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшиг байсан аж.
2025-08-11
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаав
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто зам уул уурхайн тээвэрт талхлагдан эвдэрч, осол гарах нөхцөл үүсээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин тус замыг засаж эхэлсэн бөгөөд зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, А0201 дугаартай УлаанбаатарМандалговь чиглэлийн авто замын 198-203 км хоорондох хэсгийг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хаах гэнэ. Мөн 207-210 км-ийг нь энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хааж, түр замаар зорчуулах нь.
2025-08-11
Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ
Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, тус төслийг Хан-Уул дүүрэг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ба үүний хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний хадгалалтын зоорь бүхий дэд бүтэц байгуулах аж.
2025-08-11
Долоодугаар сард хамгийн бага хур тунадас оржээ
Өнгөрсөн долоодугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 26, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдолж буй 27 дахь бага тунадастай сар болж өнгөрснийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, долоодугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 0.6 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ.
2025-08-10
Дэлхийн спортын наадамд Монголын есөн тамирчин өрсөлдөнө
“Хязгааргүй спортууд, хэмжээлшгүй гайхамшиг” уриатай Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотод өнөөдөр эхэлж байна. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол уржигдар Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм.
2025-08-09