 “Хязгааргүй спортууд, хэмжээлшгүй гайхамшиг” уриатай Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотод өнөөдөр эхэлж байна. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол уржигдар Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм. Манай тамирчид өчигдөр урд хөршийг зорьсон бөгөөд багийн тугчаар пауэрлифтингийн тамирчин Т.Сайфолла сонгогдов. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл, тивийн аваргаас алтан медаль хүртсэн билээ. Олимпын бус төрлийн, гэхдээ дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн жиү жицү, пара жиү жицү, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд есөн тамирчин хүч үзэх юм. Дэлхийн 114 улсын 4000 гаруй тамирчин өрсөлдөх уг наадам энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, 44 жилийн түүхтэй тус наадам нь жендерийн тэгш оролцоог хамгийн сайн хангасан гэдгээрээ онцлог бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог юм. Хамгийн анхны наадмыг 1981 онд АНУ-д зохион байгуулсан түүхтэй.
Ч.Цэлмэг