Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хянан хэлэлцлээ. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард шилжүүлсэн бөгөөд зургаадугаар сарын 18-нд тус шүүхийн шүүгч А.Алтанхуяг урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг удирдан явуулаад үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байдаг. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан УБТЗ нийгэмлэгтэй гэрээг эх хувиар нь буюу “Хуулбар үнэн” дардас даруулж авах ёстой. Ж.Гарьдаас үл хөдлөх хөрөнгийг нь худалдан авсан иргэн н.Мөнхтулгын эрх ашиг зөрчигдөж буй, эсэхийг тодруулах шаардлагатай гэж захирамжиддурдсанаж. Үүнийг нь Нийслэлийн прокурорын газар (НПГ)- ын хяналтын прокурор З.Хүслэн үндэслэлгүй гэж эсэргүүцэлбичсэн юм. Түүндээ иргэн н.Мөнхтулга болон Ариунболд гэх зэрэггэрчүүдээс удаа дараа тайлбар мэдүүлэгавсан, Ж.Гарьд ч гэм буруугаа хүлээнзөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал өмнө нь гаргаж байсныг тодотгосон байна.
Уг хэргийн яллагдагч Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээгнийтийн албан тушаалтан буюу аав Д.Ж-тайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсонхөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэлДубай хотод байгуулсан “Ансу трейдинглимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийнгудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж буй билээ. НПГ-аас Ж.Гарьдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө, С.Болортуяа нар хянан хэлэлцээд НПГ-ын хяналтын прокурор З.Хүслэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээрболлоо. Өөрөөр хэлбэл, Ж.Гарьдын өмгөөлөгч А.Энхтүвшин, Н.Нарантуяа нарын прокурорт буцаахтухай саналыг хүчингүй болгов. Ж.Гарьдын хэргээ хялбаршуулсан журмааршийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу 2023 оны арванхоёрдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Баянгол дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас прокурорын хяналтад буцааж байсан юм.