Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.
Уржигдар 11 цаг 23 мин

Нэг алдаа, насан туршийн хор уршиг” сэрэмжлүүлэх өдөрлөг болов

Олон нийт болон зорчигчдыг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьд­ чилан сэргийлэх зорилгоор “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газраар үйлчлүүлж буй иргэд, зорчигчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, өнгөрсөн онд 2.4 сая хүн зорч­жээ.
Уржигдар 11 цаг 00 мин

“Багануур” ХК-д гал гарч, техник тоног төхөөрөмжүүд шатжээ

“Багануур” ХК-ийн нутаг дэвсгэрт өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд 04.00 цагийн орчимд томоохон хэмжээний гал гарч, бульдозер тэргүүт уулын болон зам талбайн техник, тоног төхөөрөмж шатжээ. Гал гарсан даруйд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн боловч гал сөнөөгчид 40 орчим минутын дараа ирэхэд техник, тоног төхөөрөмжүүд шатсан байсан тухай эх сурвалж хэллээ.
Уржигдар 10 цаг 00 мин

“Жижиг” Тавантолгойг тойрсон бүлэглэлийн төлөөлөгч Н.Наранбаатар

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
Уржигдар 09 цаг 30 мин

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

БНЭУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-ны Соёлын харилцааны зөвлөлөөс ирэх хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг бакалавр, магистр, докторын түвшинд зарлалаа. Эл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 180 улсын 300 гаруй оюутан, залууст жил бүр тэтгэлэг олгодог уламжлалтай.
2026-04-04

Өсвөр насныхны сэтгэл зүйг дэмжих “Гэрэлт-VI” төслийг дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт-VI” төслийг 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар сургуульд хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчдийн дунд туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын ерөнхий газраас өчигдөр зохион байгууллаа.
2026-04-04

Дэлхийд нэн ховордсон элсний тажигдаахай Монгол оронд амьдардаг

“Амьтны улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд саяхан танилцуулсан билээ. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм.
2026-04-04

2050 он гэхэд дэлхийн хүн амын 80 хувь нь усны хомсдолд нэрвэгдэнэ

Дэлхийн хамгийн том хомсдол нь эрчим хүч, хоол хүнс биш, харин цэвэр ус байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна. “Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны хомсдолд аль хэдийн өртөөд буй. Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой юм. Нэг хүнд ногдох цэвэр усны хангамж одоогоор жилд дунджаар 750 шоо метр байгаа бол 2050 он гэхэд энэ тоо 450 болж буурна.
2026-04-04

Ордос хотод Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй

ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах энэ сарын 16-19-нд болно. Тус тэмцээнд УАШТ-д тэргүүн байр эзэлсэн тамирчид зодоглох юм.
2026-04-03

Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь 15-64 насныхан

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонсох уулзалт зохион байгууллаа.
2026-04-03

Сургуулийн орчинд дөрвөн хүүхэд амиа алдсаны нэг нь дээрэлхэлтээс болжээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Төслийг гишүүн Т.Мөнхсайхан санаачилсан юм байна. Сүүлийн дөрвөн жилд манай улсад сургуулийн орчинд дөрвөн хүүхэд нас баржээ.
2026-04-03

Туулын хурдны зам төсөл усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг судлаагүй гэв

АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн.
2026-04-03

Авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад тө­­лөвлө­гөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж.
2026-04-03

Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копен­ха­гены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн тех­нологийн хүрээ­лэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орч­ны сангийн сан­хүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн тех­нологийн хэрэг­цээ, шаард­ла­гын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэг­жүүлэхээр болжээ.
2026-04-03

Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүллээ

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөө­нийхөн өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учралд хандан хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох ту­хай шаардлага хүргүүллээ. Мөн энэ сарын 4-нд буюу ирэх бямба гаргийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэр­гүүц­лийн хөдөлгөөн өрнүүлэх болсноо зарлав.
2026-04-03

О.Алтангэрэл: Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна.  Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам УИХ-ын дарга нам бус байя гэдэг л зарчим, шаардлага тавьсан. Намчин хүнээр төрийг хүчээр, уураар, өс хонзонгоор удирдахгүй" гэв.
2026-04-03

51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.
2026-04-03

Төвбанканд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн сараас хоёр дахин нэмэгджээ

Монголбанк үнэт металл худалдан авах хэмжээгээ дахин нэмэг­дүү­лээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ханш нь оргил цэг рүүгээ тэмүүлж байх үед Төвбанканд алт тушаасан иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс багасаж, тэд ердөө 305 кг шар металл худалдан авч бай­сан юм.
2026-04-03