
АНУ, Иран болон зуучлалын үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа бүс нутгийн бүлэг улс 45 хоногийн гал зогсоох нөхцөлийн талаар эрчимтэй хэлэлцээ хийж байгаа талаар Axios мэдээлэв.
Нийтлэлд бичсэнээр уг санаачилгыг зуучлагчид (Пакистан) гаргаж байгаа бөгөөд тэд хоёр үе шаттай хэлэлцээрийн нөхцөлийг сөргөлдөгч талуудад танилцуулжээ. Эхний үе шат нь 45 хоногийн гал зогсоох, хоёр дахь нь дайныг бүрмөсөн зогсоох явдал юм.
Энэхүү санаачилгыг дэлхийг амарсан хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх сүүлчийн боломж хэмээн үзэж байна.
Хэдий энэ талаар Цагаан ордон, АНУ-ын төрийн департамент албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч Axios сөргөлдөгч талуудын дөрвөн эх сурвалжийг иш татсан байна.
Гал зогсоох нөхцөлд Ормузын хоолойд тээвэрлэлтийг бүрэн сэргээх, Тегераны өндөр баяжуулсан ураны асуудлыг шийдвэрлэх (жишээлбэл, тус улсаас гаргах), хэлэлцээр урагшилбал хориг арга хэмжээг аажмаар цуцлах зэрэг оржээ.
Хэрэв талууд тохиролцвол гал зогсоох хэлэлцээр нэн даруй хэрэгжиж эхэлнэ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Ираны тал Газын зурвас эсвэл Ливантай төстэй байдалд, өөрөөр хэлбэл, гал зогсоох хэлэлцээр нь зөвхөн цаасан дээр бичигдэж АНУ болон Израил цохилтоо зогсоохгүй, хэзээ л бол хэзээ үргэлжлүүлж болдог нөхцөлд орохыг хүсэхгүй байгаагаа зуучлагч талд тодорхой хэлсэн байна.
Эргэн сануулахад АНУ-ын ерөнхийлөгчийн Иранд өгсөн тулган шаардлага 4-р сарын 5-ны орой дуусах ёстой байсан ч Трамп үүнийгээ өнөө орой буюу 4-р сарын 6-ны 20:00 цагт хүртэл сунгасан юм.
Дональд Трампын өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдэгдэлд, АНУ Ирантай "идэвхтэй хэлэлцээр хийж" байгаа бөгөөд тохиролцоонд хүрч болно гэв
, Ираны эрчим хүчинд хийх АНУ-Израилийн халдлагад өгөх Ираны хариу цохилт нь Персийн булангийн орнуудын газрын тос, усны нөөцөд сүйрэл учруулна гэж зуучлагчид маш их санаа зовж байгаа хэмээн нөхцөл байдлыг шууд мэддэг эх сурвалж мэдээлжээ.