Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АТГ-т очиж, дөрвөн цаг гаруйн хугацаанд гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой хээл хахууль авсан байж болзошгүй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэл өгч, 894 хуудас бүхий баримтыг хавсаргасан билээ. Тодруулбал, “Бодь групп”-ийн оффтейк гэрээ, нүүрсний сонсголын материал, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын тус компанийнхнаас авсан хээл хахуулийн нотлох баримт болох гэрэл зураг, дүрс бичлэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү тайлбар, мэдүүлэг авсан байна.