Дорноговь аймгийн нутагт ачааны болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан осол энэ сарын 2-нд бүртгэгдэв. Мөн өнгөрсөн баасан гаргийн 11.00 цагийн орчимд Дундговь аймгийн нутаг Хөтөлийн шар гэх газар автомашин онхолдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Тоёота Ланд крузейр-200” загварын автомашин замын хажуу руу онхолдож, гурван хүн нас барсан байна. Дээрх хэргүүдийг тухайн аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж буй аж. Ташрамд, энэ оны эхний хоёр сарын байдлаар орон нутагт зам, тээврийн 605 осол бүртгэгдэж, 39 хүн нас барсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан, хамгаалах бүсээ тогтмол зүүж, анхаарал болгоомжтой явахыг тус албаныхан анхааруулсан юм.
Ч.Болор