УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөртэй нь холбоотой өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "УИХ-н Ёс Зүй Дэгийн Дэд Хороо троллуудын гомдлоор хурал зарласан нь үнэхээр харамсалтай байна. Тухайн өргөдөл нь үг, үсэг, таслал нь хоорондоо яг адилхан байгаад яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, Сошиалын комментоос ялгарахгүй “Наад авгайгаа зайлуул, наад гахайгаа зайлуул“ гэсэн юмыг өргөдөл гэж хүлээн авч болдог юм уу?. Хэний эрх ашгийн төлөө яаж ажиллаад байгааг гайхлаа. Хэнээс ч айдаггүй, дуу хоолойгоо илэрхийлдэг надад хэн дургүй байж болох уу? Би өөрийгөө ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргасан гэж бодохгүй байна. Нийт иргэдийн адлаар олгогдсон үг, үзэл бодлоо илэрхийлэх надад эрх надад бий" гэв.